
АНУ-гийн шинэ ерөнхийлөгчийн унаа ямар хамгаалалттай, ямар загварын машин байх бол гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Энэ сарын 20-нд тэрээр ерөнхийлөгчийн тангарагаа өргөх үеэр шинэ унаагаа хөлөглөсөн байна. Түүний шинэ унаа Кадилак 2009 лимузн бөгөөд Женерал Моторсийнхон үйлдвэрлэсэн юм байна. Энэхүү машины тухай Женерал Моторсын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Ерөнхийлөгчийн машиныг суудлын тэрэг болон том тэрэгний аль алиных нь ангилалд оруулж үзэх боломжгүй юм. Учир нь энэ бол "ер бусын" машин" гэж мэдэгдсэн. Мөн тэрээр уг машины моторын төрөл болон хэмжээг мэдээлэх боломжгүй гэж хэлжээ. АНУ-гийн нууц албаны төлөөлөгч хэлэхдээ "Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг машины тухай нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй ч зарим нэг ерөнхий мэдээллийг өгч болно" гэжээ. Тэрээр хэлэхдээ " Уг машин нь мэдээж сум нэвтрэхээс хамгаалсан шилтэй, тэсрэлтээс хамгаалсан шал, 5 инч зузаан хаалга, химийн халдлагаас хамгаалсан вакуумжсан буюу өөртөө агааржуулах системтэй, бүрэн электронжсон, тусгай кодолсон мэдээлэл дамжуулах сансрын холбоо гээд сүүлийн үеийн бүхий л боломжуудыг агуулсан" гэсэн байна.
Зарим эх сурвалж уг машиныг "дугуйтай танк" гэж нэрлэсэн нь CNN сувгаар олон нийтэд хүрчээ. Женерал Моторсийнхон нэмж хэлэхдээ "Шинэ лимоны цонх бага зэрэг томорсон, энэ нь ерөнхийлөгч өөрөө харагдах болон гадна орчныг харахад илүү аятай нөхцөл бүрдүүлж өгсөн, 10 CD changer-тэй, машины арьсан доторлогоог гараар хийсэн" гэсэн байна.



Кетчаап,
сонгуулийн дүн харжийж авч өгий
Алчэмист,
Танк 100 км-т 300л түлш иддэг гэсэн. Ираактай байлдаад байсан мань эрийн түлшийг л олох гээд байсийн байнашд