
Ерөнхийлөг Ж. Бушийн хамгаалалтыг АНУ-ын Нууц Алба гардан хариуцдаг бөгөөд тэнд эмэгтэй битгий хэл орон орны тэр дундаа араб хүн ч байдаг билээ. Нууц Албаны араб ажилтанд онгоцны буудал дээр хэдэн жилийн өмнө тохиолдож байсан үл ойлголцсон асуудлын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан.
BBC-ийн мэдээнд дурдсанаар Ж. Бушийн гадаад орнуудад айлчлах үеэр түүнийг дагалдан багахан агаарын цэргийн хүч, хуягласан лимузн тэрэг, цэргийн эмнэлгийн баг машинтайгаа, холбооны бүхээгт тэрэг гэхчилэн нүсэр аяллын баг явдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй бүрэн зэвсэглэсэн нууц албаны 250 орчим ажилтан, аюулгүй байдлын зөвлөхүүд, үнэрч нохдын баг мөн Цагаан Ордны гал тогоо бараг тэр чигээрээ явдаг байна.
Энэ тухай нууц албаны ажилтан асан Жон Барлетта BBC-д өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчтэй хамт Цагаан Ордон аялдаг гэж хэлж болно. Түүний унаж байгаа машин, хэрэглэж байгаа түлш, ууж байгаа ус, идэж байгаа хүнс зэрэг бүгд энд ордог" гэсэн байх юм.




Фото эх сурвалж: http://www.loqu.com/president-bush-s-mystical-female-bodyguard/blogs/yunottde-1640